Хүний эрхэнд харийн нутагт Монголчууд маань дэлхий даяар тархан амьдарч байна. Албан бус мэдээгээр Англи Америк Япон Солонгос за тэгээд африк тивтэй нийлээд 200.000 гаран мянган Монголчууд аз төрж амьдран суудаг бололтой. Амьдрал хөөж харь оронд ажиллаж амьдарч байгаа, боловсрол хөөж сургууль соёлд суралцаж байгаа аан бүүр гадаад хүнтэй гэр бүл болоод иргэн нь болчихсон хүмүүс гээд хувь хувийн тус тусийн шалтгаантай. Харийн нутагт дасаагүй хоол, танихгүй хүмүүсийн дунд, мэдэхгүй танихгүй ёс заншил сэтгэлгээний дунд хэрхэн зовж шаналж бйана. Харийн нутагт мөрөөдөл хүртэл утгагүй байдаг. Байр, тэгээд нэмэх нь хэдэн төгрөг. Ингээд л болоо. Хорьж болдоггүй хорин насандаа хорвоод өөрийн хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн энэ л насандаа гадаад орныг зорьж 5-н жилийн дараа эргээд эх орондоо ирэхэд тэр хүн Монголд ажиллаж амьдрах чадваргүй болчихсон байдаг нь эмгэнэл. Тэр залуу сэтгэлийн зовиур шаналалтай өнгө мөнгөөс өөр бодох зүйлгүй ажиллаж. Амьдрал нь түүнд утгагүй санагдаж. Юуны төлөө зорьж тэмүүлж ажиллаж байгаагаа ойлгохоо байж. Эрүүл мэнд сэтгэл санааны асар их хохиролыг амсана. Монголдоо эргэж ирээд авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй санагддаг юм уу амьдарч байгаа орчин тойрноо голж сэтгэлд таалагдахгүй байгаа ч юм үү. хамгийн гол нь 5-н жилийн хугацаанд тэр хүн маш их зүйлээ алдаж байгаагаа явахаасаа өмнө ухаардаггүй нь харамсалтай. Асралт сайн хань, хайртай хүүхэд гэх зэргээсээ олон жилээр тусдаа байна гэдэг хүйтэн хөндий харьцааг л үүсгэж байдаг. Бие холдвол сэтгэл холддог гэдэг. Би Солонгост ажиллаж амьдардаг олон Монголчуудыг мэддэг бас таньдаг. Тэд маань Монголд очоод ямар амьдрал байх биш дээ. Үхэхдээ л ясаа очиж тавина даа гэж ярьдаг. Монгол ямар яс тавьдаг газар юм уу. Тэгээд одоо бараг үхсэн хүн болгод буян үйлдэж байна гэж суврага нэртэй шавар баримал босгодог болж. магадгүй хэдэн жилийн дараа Сувраган улс болох бий дээ. ирсэн ч эх орноо муулдаг ая яа яа Монол ёстой миа байнаа солонгост ийм тийм үнэхээр сайхан гэх мэтийн үгийг ах дүү нараасаа ч хүртэл зөндөө сонсож байлаа. Миний ээж 13-н жил Солонгост амьдарч байна. Аз жаргалтай байх ёстой миний хүүхэд нас ижийнхээ сэтгэлийг дагаж тэнд үлдсэн юм.Амьдрал хөөж нутгаасаа гарсан аргагүй л ажил гололгүй хийсэн хоёр идүүлж хоосон хонуулаагүй ээжтэйгээ олон ч жил уулзсангүй. Миний ээж бол үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн залуу нас, бие сэтгэлээ харамгүй зориулсан баатар. Элбэг дэлбэг хангалуун сайхан амьдралаар өсөөгүй ч хүү нь таниараа бахархаж явдаг. Идэх хоолгүй өмсөх хувцасгүй, хөдлүү алим гудамжнаас олж түүнийгээ амтархан идэж байх үедээ хүү нь энэ бүхнийг өөрчилнө өөрийнхөөрөө бүх зүйлийг босгоно гэж 13хан насандаа өөртөө амалж байсан юм. Айлын хашаанд хөлсний байшин, воганчикт амьдарч, өмсөх оймсгүй болоод ээж минь та өрийнхөө ороолтыг эвдэж хүүхдүүд бидэндээ оймс хийж өгч байсныг чинь хүртэл одоо болтол би үргэлж бодож санаж явдаг юм. Ороолтоороо хийж өгсөн оймс чинь дулаахан байсаан ээжээ. Би зорьж л байна зүтгэж л байна.Харин хүү нь бүхнийг эх орондоо бүтээн байгуулж, үр дүнгээ харж амьдарж өөрөөрөө бахархах сэтгэлээр дүүрэн байх болно. Бүхнийг босгочихоод нүүр бардам эхийгээ би эх оронд нь авчирах болно. Энийг би хийсэн юм шүү гэж 5-10н жилийн дараа үр хойч хүүхдэдээ өөрийн хийснийг гайхуулах юмтай байх болно.
Subscribe to:
Posts (Atom)

