ЭРГЭН САНАХ ЦЭЦЭРЛЭГ Сүүдэрт нь суумаар л баймаар,салхи салхилахад ээж минь хацрыг минь илэх шиг санагддаг, навчис сэрчигнэх намуухан чимээнд би тайтгаралыг мэдрэх шиг болдог. Хүү нь таньдаа зориулан тарьсан модоо харах бүрдээ тантайгаа зүрхээрээ уулздаг ХОСУУДЫН ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГ Энэ бол бид хоёрын хайрын минь баталгаа, бэлгэдэл маань юм. Одоо бид хоёр хүүхдүүдтэйгээ ирж байна. Анх суулгаж байхдаа бид хичнээн жаргалтай байлаа. Одоо ч аз жаргалтай хэвээр НӨХӨРЛӨЛ – ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ Бид тэр үед компаниа байгуулчихаад хичнээн их баяртай байсан гээч. Бидний амжилтыг энэ цэцэрлэг илэрхийлдэг. 10000 ам долларын орлого бүрт нэг мод суулгадаг байлаа. Өнөөдөр бид нэг сая дахь долларынхаа ашгийг хийчихээд байна. Бидний амжилтын түүхийг энэхүү төгөл харуулах буйзаа. ЭХ ОРОНДОО ЗОРИУЛАХ САЙХАН СЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ Дэлхийн хаана ч явсан миний зүрх сэтгэл энэхүү цэцэрлэгт байх мододтой хамт ургаж байдаг. Энд миний биений нэг хэсэг минь байдаг. “Эх оронд минь миний тарьсан модод бий” хэмээхэд бахархалын харц мэдрэгддэг. Модод дээрээ очихоор хайрын диваажинд ирсэн мэт болдог. ХАЙР ҮЛГЭЛЖ ЗҮРХЭНД ОРШДОГ
Subscribe to:
Posts (Atom)

