...

by Шижир | 4:23 PM in | comments (1)

Өгөх нэр олдохгүй болохоороо ингээд 3-н цэг тавьчихлаа ойлгоно биз.Блог блог блог. Энэ төрөл сүүлийн үед Монголд гэлтгүй дэлхий нийтэд ихээхэн хүчээ авч байгаа бололтой. Саяханы нэг сонин дээр Сэтгүүл зүй блогчидоор дутах болоогүй гэсэн гарчигтай нийтлэл ухаантай юм байхыг олж уншчихаад сэтгүүлчидын орон зай хумигдаж байгаа юм болов уу гэж бодогдсон юм. Одооноос бараг нэг жилийн өмнө би энэхүү блогийг нээж байсан юм байна. ингээд бодохоор би их залхуу нөхөр байна л даа хэхэ. Жилд 2-3хон бичлэг үйлддэг. зарим нөхдийг харахаар бараг өдөр болгон бичдэг юм уу гэмээр. Өдрийн тэмдэглэл болгочихсон явж байхын (хэхэ) тэгээд саяхан GLF - н Жадамбаа-н блогыг уншиж байгаад ахин сэргээж бичих хүсэл төрсөн гэхүү дээ. Хүн ер нь өөрийн блогоороо өөрийн гэсэн дотоод сэтгэлийн илэрхийллийг гаргаж тавьж танилцуулж байдаг юм болов уу гэж бодов. Энэ байгаа хуучны 3-н билэг маань их л дээр үеийн бичлэгүүд байна. Миний бичсэн бодол, эргэцүүлэл нийтлэл, миний санахад 2-н сонин дээр хэвлэгдэн гарч байсан шиг санаж байна. Энэ мөчөөс эхлэн блог чамайг би ганцааранг чинь орхихгүй байхаар шийдвэрлэлээ. Миний л гэх энэ бяцхан ертөнцтой товчхон танилцах гэж байна. Надад хэлж ойлгуулах гэсэн, алдаа дутагдлыг минь коммент болгон бичиж байгаарай гэж хүсье. Энэ зүйлийг яаж тохируулдагыг мэдэж байгаа бол хэлж өгч туслаарай 1. Бичвэрүүд маань уртаас урт болоод байх юм. эхний хэсэг нь харагддаг үлдсэн хэсэгт дэлгэрэнгүй гэж орохоор байдаг яаж болгох вэ