- та бүхэнд ирж буй шинэ оны мэндийг хүргье гэж...ер нь гэхдээ шинэ жил болно, шинэ жилийн баяр тэмдэглэнэ гэж байгууллагууд, хувь хүн иргэд хамаг байдгаа шавхаж баярлах хэрэггүй юм байгаам шд... сая манай хамтрагч ЧЕХ нөхдүүд ирчихээд Монголчууд биднийг гайхаад л явж байна... ямар үрэлгэн зарлага ихтэй тэмдэглэдэг юм гэж...
- Ер нь би аль багаасаа аливаа баяр наадам, зугаа цэнгэл таатай ханддаггүй байсан...учир нь би иймэрхүү зүйлд оролцодоггүй байсан. шалтгаантай байсан болохоор л тэр
4-н ангийн шинэ жилээр манай ангийнхан нийлнэ гээд нэг хэсэг юм болов. хүүхэд бүр гэрээсээ хоол хийж ирнэ бас ширээ засах зүйлтэй ирэх ёстой гэж ангийн багш үүрэгдэв.
иймэрхүү л мөнгөний асуудал болохоор би гэж хүн үргэлж багшид нэрээрээ дуудуулж хэзээ авчирч өгөх вэ гэж загнуулдаг байж билээ. за тэгээд надаас бусдын хүлээж байсан шинэ жил боллоо. би очсонгүй ямар хоосон оччихоод бусдын авчирсан зүйлээс буудад байлтай нь биш. бас болоогүй гоёлынн хувцас байхгүй. нэг нөхөөстэй жинсэн өмдөө би гэдэг хүн чинь 3 жил гаран өмссөн юм чинь.очвол бас бусдыгаа хүндэтгээд гангалах ёстой бйасан байх.ээж минь үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө харийн орныг зориод явчихсан. биднийхээ төлөө өөрийн залуу нас, бие сэтгэлийг золиослон байж явсан баатар. хичээлээ тараад шинэ жилийн үеэр зах дээр ширхэгийн чихэр модон чихэр гээд л зарж зогсдог байлаа. зун нь гоо сайхны бараа хүртэл зарж үзэж байж билээ. хичээлээ тараад зах гарна гэртээ хариад хичээлээ хийнэ. манайх ядаж байхад одоогийн дамбадаржаагийн шинэ эцэсийн цаана. гэрээсээ 58-р сургууль руу 3 км гаран өглөө бүр, орой болгон алхаж харьдаг хүйтэн хөлсний хашаа байранд хонодог өглөө дүүгээ эгчийгээ сэрээнэ үдэш дүүгийнхээ хичээлийг хийлгэнэ. үргэлж гурилтай шөл хийж иднэ. хамгийн хямдхан нь мах гурил хоёр л байлаа. сургуулийн хажуу талын гөөхийний цехээс түлэгдсэн муу гөөхий хямдхан авчих юм бол гэртээ харьж байгаад эгч дүү нартайгаа хувааж иднэ. ганц цагаан самар авахаараа хүртэл чиний 5 миний тав гээд хуваадаг бйаж дээ.тухайн үед тэрнээс илүү амттай юм иддэггүй байж. тийм болоод ч тэрүү би хоол голдог хүнийг хамгийн ихээр үзэж чаддаггүй.эгч дүү бид хэд гэр бүлээрээ нэг сургуульд сурна. бүгдээрээ гавлууд гэж бас хочлуулаастай.тэр үед хүн болгон дээрэлхэж онгирдог байж дээ. би толгойгоо хүртэл хаглуулж байлаа тэр үед намайг гээд ирээд хамгаалчих хүн байгаагүй болохоор ийм амьдарч байгаадаа гомдож байж билээ.үргэлж комиссын хувцас өмсөнө. эжий минь шинэ хувцас явуулахаар хааяа л өмсдөг. одоо ч явуулсан хувцаснууд нь надад хадгалаастай л байдаг. тухайн үед намайг дээрэлхэж доромжилж байсан нөхдүүдийн хажууд би байр суурьтай өөрийн хийж бүтээсэн зүйлтэй түүгээрээ бахархах сэтгэлтэй энийг би хийсэн юм шүү гэж хэлэх зүйлтэй болж.
8-төгсөөд их л том хүн болчихсон юм шиг санагдаж байж билээ. 10 төгссөн чинь амьдрал зохиогоод явчихмаар ч юм шиг. 10 төгсөөд конкурсанд орох гэсэн чинь би 16 нас хүрээгүй. иргэний үнэмлэхгүй болохоор шалгалт өгөх гэж нэг хэсэг асуудал болов.
СЭЗДС-бараг улаан шугамны ард жагсчихав... хахуулийн хүүхдүүдийг хамгийн ихээр үзэн ядав. ШУТИС-н элсэх шалгалтанд 22т бичигдэж нэг юм сургуультай болох шив.
Их сургуульд ороод би энэ бух зовлонгоо хунд мэдэгдүүлэхгүй гэж их худал хэлж, өөрийгөө баян айлын эрх жаал мэтээр ойлгуулж явдаг байж дээ. 10-н жилд байхдаа их даруухан бараг зожигдуу зантай байсан хүүхэд их сургуульд тэс өөр хүн болж билээ. би заримдаа хүртэл өөрийгөө гайхдаг байсан. заза энэ хүрээд өндөрлөлөө
дараа нь би өөрийн баатрынхаа талаар бичнээ.
эцэст нь хэлэхэд хөрөнгөтэй мөнгөтэй хүч чадалтай болсон байхад хүн бүхэн чиний өмнө өвдөг сөхрөнө.
би өнгөрсөнөө биш ирээдүйгээ харах дуртай. энэ бол зүгээр дурсамж. хүн хэн байгаад хэн болсноо мартаж болохгүй
Post a Comment