Хан-уул дүүрэгт МАХН-с нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хэдэн нөхдүүд өрх бүрт 30 сая төгрөг өгөх юм гэнэ. хэрэв та хан-уул дүүргийн иргэн бол гэрт чинь тийм толгойтой гарчигласан сурталчилгааны сонин орж ирсэн болов уу... үгүй бол та энхтайвны гүүр даваад яваад нэг үзээрэй. хаа сайгүй өрх бүрт гучин сая гэсэн сурталчилгааны самбар тааралдах болно. инээдэм, эмгэнэл, харуусал, харамсалын аль болох учиртайг мэдэх юм алга. Инээдэм:Гаргалгаа их инээдэмтэй ичмээр санагдаад байгаа юм. бүхэл бүхэл улаанбаатар хотын нэг дүүргийг удирдаж байгаа одоогийн засаг даргын амнаас нь би ийм гаргалгаа сонслоо. Дөрвөн хүнтэй нэг айлын өрхийн орлогыг хамгийн энгийнээр тооцож үзье. Эхнэр нөхөр хоёр одоогийн дундаж цалин буюу 250 мянган төгрөгийн цалин авдаг гэж тооцвол жилдээ энэ айл өнөөдөр 6 сая төгрөгийн бодит орлоготой байна. МАХН-ын мөрийн хөтөлбөрт өрхийн орлогыг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу ирэх дөрвөн жилд тухайн айлын орлого 18 сая төгрөг болж нэмэгдэж байна. МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу “Эх орны хишиг 1.5 сая төгрөг”-ийг ирэх дөрвөн жилд иргэддээ олгоно. Энэ ажлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлнэ. Дөрвөн ам бүлтэй айлд жилд 6 сая төгрөгийн “Эх орны хишиг” ноогдох учиртай. Үүнээс үзэхэд МАХН сонгуульд ялснаар дараагийн дөрвөн жилд дөрвөн ам бүлтэй нэг айлын дундаж орлого хамгийн багаар тооцоход 24 сая төгрөг болох бодит тооцоо гарч байна. Хэрвээ өнөөдрийн дундаж цалинг 350 мянган төгрөгөөр тооцвол 31 сая төгрөг болж байна. Мөн өрхийн гишүүдийн тоог өсгөж тооцвол өрхийн орлого 30 сая төгрөгөөс хол давсан дүнд хүрэхээр байна. хэхэ. өрхийн гишүүдийн тоог өсгөж тооцвол. хаанаасаа манай гэр нэг хүн нэмж тооцох гээд байгаа юм. өрхийн ажил хийдэг хүний сарын цалинг нь 12-сард үржүүлнэ ч гэх шиг. энэ чинь хүмүүсийн өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байж үр шимээ хүртэж байгаа зүйл болохоос ямар зүгээр авч байгаа зүйл юм уу... монгол хэлэнд их муу юм шиг байгаа юм. монгол хэлний тайлбар номноос олгоно гэсэн үгийг олоод нэг харчихаасай билээ. эмгэнэл Нийслэлийн яагаад заавал зөвхөн хан-уул дүүрэгт гэж. тоо бодож чаддаг бол энэ нь жилийн 651 тэрбум төгрөг болчихоод байгаа юм. зөвхөн хан-уул дүүргийн өрхүүд бусад дүүрэг, хөдөө орон нутгийн ард иргэдийг яаж байгаа юм. МУ-н үндсэн хуулинд яс үндэс, угсаа гарал, оршин сууж байгаа газраараа ялгаварлан гадуурхагдаж болно гэж заагаагүй байдаг шиг санагдах юм. үнэхээр олгоно гэж хэлсэндээ хүрвэл хан-уул дүүрэгт бүх хүн амьдрах байх. одоогийн байгаа 34% -н инфляцийг зохицуулж чадахгүй байхад чинь дахианд нэг иймэрхүү усан тэнэгүүд гарч ирж л байдаг. Санаачилсан хүн нь одоогийн Хан-уулийн засаг дарга Занданбат гэж байгаа. манай нийслэл хотын нэг дүүргийг ийм усан тэнэг удирдаж байна гэж үү.итгэхэд ч бэрх юм. ийм зүйл сэдэж суудаг, бодож гаргадаг, ярьж байгаа хүмүүсийг нийслэл хотын минь удирдлагад байгаа гэж бодохоор эмгэнэлтэй юм. урьд нь 4-н жил засагбарьж байхдаа хог утаагаа арилгаж хотоо цэвэрхэн болгож байхгүй яасын. гэнэт ухаарсан хүмүүс шиг хоггүй болгоно утаагүй болгоно ч гэх шиг. баянгол дззрэгт хувьсгалт намаас баянмөнх нэг дундуук бас байнаа. баянголын хот тохижилтын газрын дарга нь юм гэсэн. уриа нь хоггүй болгоно. миний мэдэхийн хамгийн их хогтой замбараагүй дүүрэг. хот тохижолтын газрын дарга юм бол хийж байхгүй яасан юм. дандаа худлаа гарууд за тэгээд тэр дүүргийн засаг даргын санаагаар бол Хан-уул дүүргийнхэн дутагдах гачигдах зүйлгүй сайхан баян болж амьдрах юм байхаа. ерөөл бат оршиг ээ... сайхан амьдралыг санааширч суухаар саналаа худалдаж санаснаа гүйцээ
ЭРГЭН САНАХ ЦЭЦЭРЛЭГ Сүүдэрт нь суумаар л баймаар,салхи салхилахад ээж минь хацрыг минь илэх шиг санагддаг, навчис сэрчигнэх намуухан чимээнд би тайтгаралыг мэдрэх шиг болдог. Хүү нь таньдаа зориулан тарьсан модоо харах бүрдээ тантайгаа зүрхээрээ уулздаг ХОСУУДЫН ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГ Энэ бол бид хоёрын хайрын минь баталгаа, бэлгэдэл маань юм. Одоо бид хоёр хүүхдүүдтэйгээ ирж байна. Анх суулгаж байхдаа бид хичнээн жаргалтай байлаа. Одоо ч аз жаргалтай хэвээр НӨХӨРЛӨЛ – ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ Бид тэр үед компаниа байгуулчихаад хичнээн их баяртай байсан гээч. Бидний амжилтыг энэ цэцэрлэг илэрхийлдэг. 10000 ам долларын орлого бүрт нэг мод суулгадаг байлаа. Өнөөдөр бид нэг сая дахь долларынхаа ашгийг хийчихээд байна. Бидний амжилтын түүхийг энэхүү төгөл харуулах буйзаа. ЭХ ОРОНДОО ЗОРИУЛАХ САЙХАН СЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ Дэлхийн хаана ч явсан миний зүрх сэтгэл энэхүү цэцэрлэгт байх мододтой хамт ургаж байдаг. Энд миний биений нэг хэсэг минь байдаг. “Эх оронд минь миний тарьсан модод бий” хэмээхэд бахархалын харц мэдрэгддэг. Модод дээрээ очихоор хайрын диваажинд ирсэн мэт болдог. ХАЙР ҮЛГЭЛЖ ЗҮРХЭНД ОРШДОГ

