1937 ОНЫ 9-Р САРЫН 10 Энэ хар өдрийг өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хундэтгэж гашуудах өдөр байх болно Улс төрийн тоталитор-коммунист дэглэмийг үзэл бодлоо болгосон нэг намийн тогтолцооны мөн чанарын илэрхийлэл, үр дагавар нь Монголд өрнөсөн улс төрийн Их баривчилгаа нэрийн тэр үеийн монголын сор болсон гайхамшигт сэхээтнүүдийг баривчилан шийтгэж дийлэнхийг нь буудан алсан их хядлагын оргил үе билээ. МАХН дангаар төр барьсан 70 жилийн хугацаанд улс эх орныхоо шилдэг сэхээтнүүд, улс төр нийгмийн зүтгэлтэнүүд, үндэстний хөрөнгөтнүүд, үндэстний үзэлтнүүд, соёл боловсролын ажилтнууд, энгийн номхон ард иргэд нийтдээ 36000 хүн их хядлагын золиос болжээ. Зохиолч эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж түүх соёлын үнэт дурсгал болсон 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж байв. Олноор нь хомроглон хядсан урт удаан хугацаанд 36000 гаруй хүн баривчлагдан шийтгүүлсэнээс 27720 хүн нь буудуулж алтан амиа алджээ. Энэхүү их хядлагад Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10,9%, нийт ард түмний 5%-нь өртжээ. Нэг үгээр хэлбэл 20 хүн тутмын нэг нь, 10 эрэгтэй хүн тутмын нэг нь зохиомол хэргийн золиос болж цуст яргалал алан хядлагын амьд бай болсон байна. Үүнийг гадаад хэлээр ГЕНОЦИТ гэнэ. Энэ нь үр үндэсээр нь хүйс тэмтрэнэ гэсэн утгатай үг. Нөгөө талаас хэлмэгдүүлэлт гэж зөөлнөөр нэрлэсэн энэхүү их хядлага нь 1937 оын 9 сарын 10нд эхэлсэн юм биш. Өч төчнөөн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагч нарыг бөөнөөр нь хомроглон баривчилсан. Өөрөөр хэлбэл Монголд өрнөсөн их хядлага ид дундаа орж байсан хэрэг. Хядлага нь 1921 оны эцсээр “Саж ламын хэрэг” гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл 2007 оны 9 сарын 10-н бол МАХН-ын хувьд их хядлагыг амжилттайгаар эхлүүлсэний 70 жилийн яруу алдарт баяр, Монголын ард түмний төрөл төрөгсөдөө дурсан санаж эмгэнэн гашуудах өдөр билээ. Манай улсад улс төрийн хомроглон хороох их хядлага болсон нь гадаад болон дотоодын тодорхой хүчин зүйлтэй холбоотой. Гадаад хүчин зүйл: 1930 – аад эхнээс ЗХУКН намын зүгээс Монголын талаар явуулах бодлого илэрхий идэвхижижээ.Энэ үед Зөвлөлтийн нам төв хорооны дэргэд Монголын талаар асуудлыг байн байн хэлэлцэж тогтоол шийдвэр гаргадаг байв. ЗХУКН-ын Төв хорооны улс төрийн товчоогоор 1930-1939 онд Монголын асуудлыг 168 удаа хэлэлцсэн байна. ЗХУКН шууд заавар зөвлөмжээ МАХН-н төв хороо, улс төрийн товчоонд өгч байсан. Хувьсгалын эсэргүү, Японы тагнуул гэгдэх хэсэг хүмүүсийн нэрсийн жагсаалт авч ирсний дагуу 1937 оны 9 сарын 10ны шөнөөс баривчилгаа эхэлсэн. Дотоод хүчин зүйл: Улс төрийн их хядлаганд нөлөөлсөн дотоод хүчин зүйл нь ЗХУКН-н шууд хуулбар болох МАХН-ын Төв хороо, улс төрийн хороо байв. Харин гүйцэтгэгч нь МАХН-ын улс төрийн байгууллага болох ДХЯ болон НАХЯ байв. Уг цуст яргалал олноор алан хядах үйл ажиллагааг хууль ёсны болгох зорилгоор тусгай комиссоос сэжигтний амь насанд ноцтой хохирол учруулалгүйгээр эрүүдэн байцаахыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Ингэснээр дотоод яамны гүйцэтгэх ажилтнууд өөрийн дураар харгис хэрцгий эрүү шүүлтээ хуулийн дагуу эрхлэх эрхтэй болсон байна. Хэргийг шүүх байгууллага тасалдаггүй харин МАХН-ын Бүрэн Эрхт Тусгай Комисс шийдэж байсан бөгөөд уг комиссын шийдвэрт давж заалдах эрх хохирогч нар байдаггүй байсан байна. МАХН-н улс төрийн байгууллага болох ДО яамыг хэмжээгүй бүрэн эрхт болгосон байна. Тухайн үеийн дотоодын тагнуулын мэдээлэгч нар нийт 50,000-д хүрч байжээ. Улс төрийн их хядлагыг 4 үе шатанд хуваан авч үздэг. I - Үе шат, /1922 – 1940/ Эхний үе шат Монголын хувьсгалыг ЗХУ-н загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ.Бодоо Данзан нарыг улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж/10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө/ 1928-1932 онд Монголын эдийн засгийн гол баялаг малыг 6 саяаар хороов. ЗХУКН болон МАХНын бодлогыг эсэргүүцсэн хэмээн Ж.Лхүмбэ, П.Гэндэн, Г.Дэмид, Д.Лувсаншарав нарыг японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үр дүнд нь 26000 хүнийг хомроглон баривчилаж шийтгэсэнээр их хядлагын эхний үе шат эхэлсэн. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн МАХН-ынОнцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оын 4сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүнийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байжээ. II – Үе шат /1940 – 1955/ Уг байгууллагын татан буулгасны дараа МАХН-ын Тусгай комиссыг байгуулснаар улс төрийн их хядлагын II үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст хядлагыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага тус хугацаанд 206 хүнийг шийтгэж ялласны ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ. III – Үе шат /1956 – 1990/ Улс төрийн хэлмэгдүүлэлтийн III үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний үндэс угсаа эх оронч үзлийг нь мохооход чиглэгдэж байв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойш тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалааМарксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа, МАХН-н суртал ухуулга бодлогыг эсргүүцлээ хэмээн Д.Төмөр-Очир, Ц.Лоохууз, Б.Сурмаажав Р.Чойном тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь их хядлага нь аажмар төрхөө өөрчилөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхаж нэр хоч өгөх зэргээр үргэлжилж байв. Энэхүү зохиолмол хэргүүдээ тулган хүлээлгэхэд тэднийг нойр хоолгүй байлган жижүүрлэн байцаах, зодох, айлган сүрдүүлэх, аргадах зэрэг хууль бус хүний ёсонд байж боломгүй аргуудыг өргөнөөр ашиглаж байв. Мөн хэргийг таслан шийтгэх ажилыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломжгүй болгожээ. Их хядлаганд өртөгсөдийн дийлэнхи нь лам нар байсан юм. Лам нар тулгасан хэрэг хүлээхдээ амархан, дуулгавартай хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ. IV – Үе шат /1990 оноос одоог хүртэл/ Түүх сөхвөл улс төрийн өндөр албан тушаалд томилогдох магадлал өндөртэй хүмүүс учир битүүлгээр амь насаа алдаж байсан тохиолдол олон байдаг байна. 1998 оны 10 сарын 2ны баасан гариг Өглөө нь МУ-г шадар сайд асан Ч.Пүрэвдорж гуай насан эцэслэсэн байсан тул УИХ-гишүүн,дэд бүтцийн сайд С.Зоригийг ЗГ-н шийдвэрээр талийгаачыг оршуулах комиссын даргаар томилжээ. Харин орой нь С.Зориг гэртээ бусдын гарт онц ноцтой маш хэрцгийгээр 16 удаа хутгалуулан алтан амиа алдсан юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн С.Зориг МУ-н ерөнхий сайдаар томилогдох нь нэгэнт тодорхой болчихсон үедээ бусдын гарт амь үрэгдсэн нь улс төрийн их хядлага үргэлжилж байгаагын нэг илрэл хэмээн үзэж байна. Түүнчлэн талийгаачийн ээж Доржпалам гуай хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганг буруутган хэлснээс удалгүй нас барсан байна. 1999 оны 10 сарын 28ны бямба гариг Тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө хамгийн их дуугарч байсан монголын ард түмний хайртай хүн Улсын Их Хурлын гишүүн О.Дашбалбар үл мэдэх зүйлд хордон нас барсан. Түүний онош нь элэгний дутагдал гэж гарсан байдаг ч хамаг шүд нь өмөрч унасныг яруу найрагч З.Дорж ярьдаг. Элэгний дутагдлаар хүний яс идэгдэж, арьс цоордоггүй болохоор энэ бол яахын аргагүй хор. 2001 оны 1 сарын 13ны ням гариг Олонхийн дээрэнгүй түрэмгийллийг ганцаараа сөрөн жогсож МАХН увайгүй бодлогыг тууштай эсэргүүцэгч Улсын Их Хурлын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг 2001 оны 9 сарын 29ны ням гариг Эрх мэдэл, албан тушаалын төлөөх увайгүй өрсөлдөөнийг эсэргүүцэн зогсож байсан Улсын Их хурлын дарга Л.Энэбиш 2006 оны 3 сарын 25 ны ням гариг Эх орон байгаль газар шорооныхоо төлөө тэмцэлд сонгогч олон түмнээ уриалан дуудаж байсан Улсын Их Хурлын гишүүн, Миний Монголын газар шороо хөдөлгөөний Тэргүүн О.Энхсайхан 2006 оны 11 сарын 12ны ням гариг Төрийн өмч, хувийн өмчийн холион бантанг олох гэж эрмэлзсэн Зуучлах товчооны дарга Д.Сүхбаатар Тэд бүгдээрээ шуугиан дуулианы эзэд байв. Тэдний үхлийн дараа олон хүн сэжиглэгдэн байцаагдаж, гүтгэгдэн доромжлогдсон болохоос биш гэм буруутныг олж тогтоож, шүүн хэлэлцэх асуудалд анхаарлаа хандуулахгүй байсаар өдийг хүргэлээ. Хамгийн харамсалтай нь талийгаач нарын эмнэлгийн дүгнэлтэнд өнөөх л нэг улигт үгийг дахин дахин бичнэ. “Цус харвалт, элэгний дутагдал,угаарт хордсон, осолд орсон” ингээд гүйцээ. Талийгаачид ямар нэгэн сэжигтэй нууц байдлаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Цаашид МАХН-н их хядлагын золиос хэн байхыг бид таашгүй. Дарангуйлалын тогтолцоо их хядлага геноцит аллагыг дагуулж ирсэн бол Ардчилсан хувьсгал цагаатлыг авчирсан билээ. ҮЙ ОЛНООР УСТГУУЛСАНЫГ САНАЖ ҮРГЭЛЖ ТА БУЯН ҮЛДЭЭРЭЙ!! ҮНЭН ДУТАЖ ХЭЛСЭГДСЭНИЙГ САНАЖ ҮРГЭЛЖ ТА СЭРЭМЖИЛЖ ЯВААРАЙ!! Ө.ШИЖИР

0 comments: