Сэтгэл түгшээсэн залуу нас

by Шижир | 8:18 PM in |

Ид залуу насандаа амьдрах эрч хvчээр дvvрэн, мєрєєдєл хvсэл нь бадарсан vедээ хийх ажилгvй, олох орлогогvй цєхрєл гунигаар дvvрэн явна гэдэг юутай харамсалтай.

Статистик тоо баримтаас харвал манайд 180 орчим мянган 18-35 насны залуучууд ажилгvй явж байна. Энэ бол жижигхэн Монгол орны хувьд их тоо тєдийгvй нийгмийн бусад сєрєг vзэгдлийн шалтгаан нєхцєл болж байна. Бvтээхийн хvсэл бадарч яваа эрч хvчтэй насандаа гудамж метрлэн, тэдний єєрсдийнх нь хэлдэгээр лааз єшиглєж яваа залууст маань ямархуу зовлон бэрхшээл тохиолдож байдгийг vнэндээ бид бараг ярьдаггvй ээ. Эдгээр залуус маань социализмийн vед нийгэмдээ шударгаар хєдєлмєрлєснийхээ тєлєє хєрєнгє хуримтлал хураагаагvй малчид, сэхээтэн, ажилчдын vр сад агаад чухам vvнийх нь тєлєє эцэг эхээ буруушааж явдаг биз ээ.

Тvvнээс гадна эдийн засгийн шилжилтийн vе гэж голдуухан ярьдаг хувийн ємч бvрэлдэн тогтох эхний жилvvдэд одоо 18-40 настай байгаа залуучууд дєнгєж арван жилд сурч аанай л их бvтээн байгуулалтын эзэд болохоор бэлтгэгдэж байсан. Тэд нийгмийн баялгаас єєрєєр хэлбэл хувийн ємчтєн болох анхны хувиарлалт болон бизнесийн алтан боломжоос хоцрогсод юм.

Тэднийг ийнхvv амьдралд бэлтгэгдэж байх vед боловсрол єндєр тєлбєртэй болж, улсын ємч бvхэлдээ задран, асар олон хvнийг ажлын байраас нь чєлєєлж, нийгэм бvхэлдээ тэднийг хvлээн авахааргvй бужигнаан тэмцэл дунд оршиж байлаа. Хvнд амьдрах чадвар єгдєг нарийн мэрэгжлийн сургуулиуд тарж бутран, чанаргvй, нийгмийн хэрэгцээ шаардлагаас хэт давсан дээд болон их сургуулийн тоо тэнцвэрт байдлаасаа хол давах болов. Арга ядсан эх эцэг арав тєгссєн охид, хєвгvvддээ ажилгvйчvvдийн эгнээнд оруулахгvйн тулд мєнєєх л чанаргvй сургуулиудад сvvлчийн найдлага тавьсаар ирлээ. Гэвч их дээд сургууль тєгсєгчдийн 40 хvрэхгvй хувь нь ажлын байртай болж, дээд мэргэжлийн ажилгvйчvvдийн арми гэсэн шинэ нэр томъёо бий боллоо. Энэ армийнхан жирийн мэрэгжилгvй ажиллагсдаас ч хvнд байдалд байна. Тэд биеийн хvч шаардсан, бидний ярьж заншснаар хар ажил хийе гэхээр сураагvй, гуталчин, vсчин, худалдагч хийе гэхээр юуны тєлєє сурлаа гэсэн бодолдоо баригддаг, бас vе тэнгийнхнээсэ ичдэг.

Харин ажил олгогчид маань сvvлийн vед бараг даварч дээд мэргэжлийн цэвэрлэгч, угаагч, тогооч авна. Тэд єндєр, 25 наснаас хэтрээгvй, царай зvс сайтай гэж яг зах дээр худалдах гэж байгаа бараа шиг янз бvрийн шаардлага тавьсан зар єгєєд єчvvхэн бага цалин хєлс амалдаг болсон. Зальтай нэг нь эхний саруудад туршилтаар авна гээд хоёроос гурван сар хєлсгvй ажлуулаад ямар нэгэн шалтаг гарган халчихаад дараагийн хєлсгvй ажиллагсдийн эрэлд гардаг.

Засаг тєрийн зvгээс Мянганы зам, барилга, бvтээн байгуулалт зэрэг олон хvний хvч шаардсан ажлын байр гаргадаг ч голдуу хятадууд эсвэл хэл ам татлахгvйгээр нь боловсролгvй хар ажилчид авчихдаг. Ингээд л асар их хєрєнгєєр боловсорсон бvрэн дунд, дээд боловсролтой ажилгvйчvvд мєн л хоосон хоцордог.

Ялангуяа залуу хєвгvvд, эрчvvдийн хувьд байдал тун ч эмгэнэлтэй байна. Ид гэр бvлээ зохиох насандаа ажилгvй яваа залуус яаж орон гэр толгойлж vр хvvхэдтэй болох вэ? Тэднийг ажилд авах бараг цорын ганц эх vvсвэр нь хамгаалалтын албад байдаг гэлтэй. Гэвч хvч чадалтай, єндєр , тусгай бэлтгэгдсэн гэх шаардлагыг баргийн хvн давдаггvй.

Сvvлийн vед такси тvрээслэх гэдэг шинэ ажлын байрын эх vvсвэр гарч байгаа ч барьцааны 500 мянган тєгрєг тушаах євєрмєгц нєхцлийг нь хэрийн хvн давдаггvй гэх. Арга ядсан тэд хувийн жижиг бизнес эрхлэх талаар арга саам хайдаг ч гарааны санхvvжилт олддоггvй. Эсвэл барьцааны хєрєнгєгvй, эсвэл туршлага дутаж эрсдэл орох нь олонтаа. Ингээд л ажилгvйдлийн арми улам єтгєрч, ядуурал огтхонч буурдаггvй. Харин архидан согтуурал, хvнд гэмт хэрэг, танхайрал, дээрэм, хулгай єсдєг. Хэвлэл, сонины мэдээнээс харж байхад ихэнх гэмт хэрэг / бараг 80 хувь нь/ согтуугаар vйлдэгдэн иймэрхvv хэрэгт голдуу ажилгvй эрчvvд холбогдох болсон. Эмэгтэйчvvдийн хувьд дээрэм хулгай, хvнд гэмт хэрэгт холбогдох нь бага ч залилан, биеэ vнэлэх явдал бараг тэдэнд бvхэлдээ хамаарч байна.

Ажилгvйдлийг багасгах талаар тєрийн зvгээс олон арга хэмжээ авч байгаа гэх боловч vнэн хэрэгтээ нийгмийн ажилгvйдлийн тєвд байгаа залуучуудын талаар доривтой юу ч хийхгvй байна. Залуучуудыг гадаадад сургах, цагаач дадлагажуулагчаар явуулах зарим нэгэн арга хэмжээ авч байгаа ч жинхэнэ ажилгvй, амьдрах замаа хайж яваа, тєрєєсєє халамж анхаарал хvсч байгаад нь энэ ажил огтхон ч хvрдэггvй. Ажиллах хvчин гаргах эрх авсан цєєн баячуудын хялбархан мєнгє олох бизнес болон хувирч , ажилгvйчvvлд тус болох нь байтугай тэдний халаасны эцсийн мєнгийг шавхах нарийн арга болон хувирч байна. Явуулах тухай сураг шийдвэр гараагvй байхад бvртгэлийн мєнгє, хэлний сургалтын мєнгє гэхчлэн татаас , хувь аваад хэдэн сар жилээр горьдлого тєрvvлэн хvлээлгэсээр байдаг. Зарим нь шууд луйвар хийдэг. Ийм жишээ захаас аван бий. Энэ байдлаас цєхрєн итгэл найдвараа єдрєєс єдєрт алдаж байгаа залуус маань сэтгэлээ архи, шоугаар засч алсдаа ямар байсан хилийн чанад гарч ажиллана гэж хvлээсээр байдаг аж.

Тэдний хувьд эх орноо vнэлэх, хайрлах, хvндлэх сэтгэл нь энэ хэрээр нимгэрч, оюуны хоосролд автан, хэзээ ч засрахгvй залхуучуудын эгнээнд шилжиж хожмоо ажил олдлоо ч хийх чадваргvй болдог. Таван жилд сурсан их сургуулийн боловсрол нь гурван жилийн ажилгvйдэлд мартагдан, шинээр тєгссєн мэрэгжилтэнд байр сууриа тавьж єгєхєєс аргагvйд хvрнэ. Энэ бvхэн зєвхєн хувь хvнд тєдийгvй нийгэмд ч сєргєєр нєлєєлєн шилжилтийн гэж тодорхойлж байгаа зах зээлийн жилvvдэд олон мянган залуучуудын амьдрал "золиос" болон хувирч ядуурлын эгнээд мянга мянган охид хєвгvvд орснийг эрхбиш эрэгцvvлэн бодууштай. Ажилгvй болохоор тэдэнд нийгмийн даатгалд тєлєх ямарч орлого байхгvй учир євдсєн ч єндєр тєлбєр тєлж, хєгширсєн хойноо ч нийгмээс хувь хvртэх эрхгvй хоцорно.

Миний бодлоор тэднийг дvvрэг дээр орон тооны байцаагч бvртгэх тєдийхэн, хєдєлмєрийн албад ганц нэгээр нь ажлын байр олгосон нэр зvvсэн хэвээр байвал ажилгvйдэл, ядуурлыг ч огтхон багасгаж чадахгvй ээ. Чадахгvйгээр vл барам ажилгvйдлээ ч гvйцэд таньж мэдэхгvйд хvрнэ. Ядуурлыг эрс бууруулах Засгийн газрын тавьж байгаа зорилтыг хангах хамгийн ойр дот зам бол тэдний амьдарч байгаа газрыг, орон байрыг, єєрийнх нь тухай мэдээллийг бvрэн судалсан бvртгэлжvvлэлтийг хийж, хvнд нь таарсан ажил олгох, амьдрах чадвар суулгах тєрєл бvрийн сургалт зохион байгуулах, жижиг зээл олгох амьдралд итгэх итгэлийг нь буцаан олгох явдал юм. Харамсалтай нь бид биш гадаадынхан энэ ажлыг хэнээс илvv дотно сэтгэлээр зохион байгуулж, жинхэнэ ажилгvй хvнд хvрсэн vйлчилгээ vзvvлж чадаж байна.

Тухайлбал, Дэлхийн зєн хэмээх байгууллага амьдрах гэж ядаж яваа олон хvнд гар сунган тусалж чадсан билээ. Бид нийтээрээ ажилтай нь ажилгvйтэйгээ ядуу байх шалтгаан нь амьдарч ажилаж байгаагийнхээ нуруун дээр ажилгvйчvvд нь тарвалзаж олсон орлогыг нь хувааж байгаа явдал юм. Нэг ажилтай хvн дєрвєн ажилгvй хvнийг тэжээдэг гэх тоо баримт бий.

Зєвхєн монголд л ийм тєрєлсєг, ах дvvсэг холбоон дээр зах зээлийг тогтолцоог хєгжvvлж, ажилгvйдлийн армиа тэжээж байгаа нь ёстой л бидний улиг болтол ярьдаг бэлэнчлэх сэтгэлгээг тєрvvлж байна. Бид залуучуудаа хэдэн жил ажилгvй явуулах юм бэ? Ажилгvй 200 мянган хvн гэдэг уг нь дунд зэргийн нэг л vйлдвэрийн ажиллагсад шvv дээ. Хувийн хэвшлийнхэн тэдэнд ажлын байр гаргаж чадахгvй бол тєр яагаад vйлдвэр байгуулж болохгvй гэж . Vнэхээр ажилгvйдлийг арилгах зєв бодлого, ажил хэрэгч санаачилга дутаж байгаа хэрэг биш vv?

Ө.ШИЖИР

1 comments:

  1. Цогтбаяр on December 2, 2007 at 8:30 PM

    Ажилгүйчүүд гэхэд төрөл бүрийн л хүн орж байна.Тэдгээрт ажил олгогч ажлын байр гэх юм манайд алга байна шүү дээ.Үннд засаг төрийг л бүүртгахаас өөр хийх зүйл алга гэжүү.??????????