Тариачин

by Шижир | 6:08 PM in | comments (0)

,,,

За найзуудаа. Шинэ долоо хоногийн мэнд. 7 хоног ёстой үнэхээр хурдан өнгөрч байна шүү. нэг мэдсэн чинь 1дэхь өдөр болчихсон байх юмаа. Өнгөрсөн 7 хоног ёстой завгүй өнгөрсөн. Ажлын өдрүүд дуусаад баасан гаригын орой найзуудтай үүр цайтал клубдаад. Хөлсөө гартал сайхан бүжиглэсэн. Өглөө нь 6,30с хүн тосоод. Амралтын өдрүүдээр ч амарч чадсангүй. хагас сайн өдөр байгууллагын сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн болоод шөнийн 2 цаг хүртэл тоглоод. тэмцээнийхээ дундуур Эрдэнэт JCI -хантай бизнес уулзалт хийгээд ёстой завгүй цагаа зохицуулах гэ бас сандарлаа шд. хэхэ. Бүтэн сайнд JCI MONGOLIA VOLLEYBALL CUP 2009 болоод өглөө 9-24 цаг хүртэл тоглолоо. Амжилтай манай Чаптер түрүүлсэн. Ёстой бахдамаар тоглож өрсөлдөгч нараа сайхан буулгаж авлаа шд. лайтай ч ядарсан. шууд л гэртээ очиж унтмаар санагдаж байлаа. Өнөөдөр өглөө 7-н цагт боссоныг хэлэхүү сэргэлэн цовоо сайхан байна. Амралтын өдрүүдээр машиныхаа бүх юмыг нь янзлуулаад амжсан. Ер нь л миний бүх зүйл амжаад сайхан байна шүү. Өнгөрсөн 7 хоногт их ч уулзалт хийж олон ч ажил амжууллаа шүү. Ажиллаад байдаг хэрэг ээ. Эрч хүчтэй байгаарай найзуудаа.

Миний дурлалууд

by Шижир | 2:15 PM in | comments (5)

Цэцэрлэгийн бацааны дурлал: Энэ ёстой инээдтэй. Манай цэцэрлэгт хүүхдүүд маань тухайн үедээ айл гэр болж тоглоно. Тэгээд би нэрийг ерөөсөө санадаггүй ангийн маань банди охин хоёр үргэлж эцэг эх болно. Би харин тэр хоёрын хүүхэд болно. Тоглоом нь бас их үнэмшилтэй хаанаасаа ч тийм зүйл харчдын.Адтай золигнууд. Эцэг эх хоёр маань орой болчлоо унтлаа гээд даавуугаа нөмрөөд хэвтчихнэ. Ах тэр хооронд ангийнхаа охиныг найз охиноо болгочихоод л жижигхэн ширээн дээрээ хоёр сандал гаргаж тавиад машин болгоод тоглодог байж.Бодвол машинтайгаа хотоор тэнэдэг байж./Бинзен нь ч хямдхан байж/ Одоо бодоход тэр охин үсээ хоёр хувааж сүлжсэн дандаа обручик зүүдэг тийм охин байсан санагдаж байна. Тэр обручик-г би дандаа хугалчихна. Эцэг эх нь манайд ирээд обручикны мөнгө аваад л хэхэ. Бид хоёрын дурлал удаан үргэлжилээгүй л дээ. Манайх гэдэг гэр бүл нүүж бид хоёрын бүтэлгүй дурлал ингээд өндөрлөж билээ. Бага ангийн дурлал: 1-р ангидаа Дархан-уул аймгийн 17-р дунд сургуульд элсэн оров.ингэж л анх сурагч болж байлаа. 4- хүртэлээ сурсан. 3-т байхад манай ангид Солонгоо гээд нээх хөөрхөн цагаан царайтай махлаг булцгардуу охин шилжиж ирээд би тэрэнд шууд дуг наасан. Ядаж байхад би онц сурна, ангийн дарга,нэр хүндээрээ багшийн дараа орно. Шинээр ирсэн хүүхдийг багш самбарын өмнө жогсоож байгаад танилцуулаад суудал зааж өгдөг дөө. Багш миний хажууд суулгав. Би тэрэнд хичээл заана, шалгалтан дээр нь хуулууна. Тэр сурлагандаа жоохон тааруухан байсан миний хувьд түүнтэй ойртох давуу тал минь байлаа. Би ч давуу талаа сайн ашигласан л даа. Сүүлд бага ангийнхаа зургийг харсан чинь тийм ч хөөрхөн санагдаагүй шүү. Хэхэ. Анхны сэтгэгдэлээ гэж. 4-р ангидаа манайх гэдэг гэр бүл Улаанбаатар хотруу нүүж бага ангийн дурлал минь нутаг заагдан цөлөгдөж билээ. Дунд ангийн дурлал: 5-р ангидаа шинэ сургууль руу шилжиж билээ. Бүх юм шинэ. Охидууд нь ч шинэ сонголт олонтой хэхэ. Эхнээсээ л би өөрийгөө таниулж Мат, Монгол хэл, Уран зохиол гээд бүхий л хичээл дээр онц гарна. Шалгалтыг зөвхөн надаас авахгүй байж энэ тэр. Тэр шинэ ангид маань Мөнхзаяа гээд ширээ хам жижигхээн биетэй бордуу царайтай охин сурдаг байсан юм. Тэр маань бас хичээлдээ их сайн бишээ. Тэр нь бас л миний давуу тал. 10-н жилд байхад нээх хөөрхөн 3-8нд охидуудаа баярлуулдаг даа. Тэгсэн надад бэлэг авч өгөх мөнгө төгрөгний болоцоо байсангүй. Аз болж манай эгээгийн ангийн хөвгүүд нь урд өдөр нь баярлуулж тараад. Эгчдээ ирсэн цэцэгийг нь тэр охинд бэлэг болгож өгч билээ.Дараа нь эгчдээ зодуулсан хэхэ. Даанч тэр маань дээд ангийн бандийг сонгож намайг өнчрүүлж билээ. Битүүхэндээ тэр бандид атаархаад л өнгөрсөн дөө. Дунд ангийн дурлал2: 7-р ангидаа юмдаг ангийнхаа охидын бүлгийн толгойлогч охинд бас дурлачихав. Яасан дурлаж ханадаггүй сэтгэлэв. Дурсгалын дэвтэр дээр Таалагддаг банди гэсэн хариултан дээр Шижир гээд миний нэрийг бичсэн байдгийм даа. Ёоё. Тэр үед би өөрийгөө эмэгтэй хүнийг татах увидастайгаа мэдэрлээ шд. /наргисан шүү найзуудаа/ Одоо бодоход тэрийг уншаад төрсөн мэдрэмж маань ёстой хөөрхөн. Даанч тэр жилдээ би өөр сургууль руу шилжиж дурлал минь тэр л ангидаа дурсамжтайгаа үлдсэн дээ. Ахлах ангийн дурлал: Ая яаяа ах ахлах ангид орчихсон. Дүү нарт хичээл заана. Сургуулиа төлөөлж олимпиод уралдаан тэмцээнд их оролцоно. Бас тэгээд дээр нь сургуулийн гар бөмбөгийн багт тоглодог. Олон төрлийн зүйл сонирхдог байсан болоод ч тэр үү янзан бүрийн секц дугуйланд явдаг байж. 2002 онд юм уу Улсын үнсгэлжин уралдааныг үзэж байхдаа анх түүнийг хараад бас л дуг наацан. Их урт үстэй цав цагаан царайтай түүнд шууд дурлав. Би бол тэрний хажууд гутлаа чирсэн хэнрээ тэрийгээ мэдэхгүй том ярьсан бацаан л байсан байх. Дараа нь тэр охины утасных нь дугаарыг нь янзан бүрийн эх сурвалжаас сураглаж байж олж авлаа. Сайн уу танилцья гэсэн анхны мессэжний минь хариуд ТОМ ТЭНЭГТ гэсэн хариу ирдэгийм даа. Ёоё ямар их зантай охин бэ гэж бодлоо. Ингэж тэгэж явсаар байтал Оны шилдэг сурагч гээд нэг баахан хүүхдүүд тодордог доо. Би гэдэг хүн ч бас шалдир булдир зүйл хийж яваад болчихов. Тэр охин бас Үнсгэлжин улсын уралдаанд түрүүлсэн гээд Оны шилдэг сурагч болж байна. Орой нь төрийн ордон дотор бяцхан банкетин дээр танилцаж байж билээ. Тэгээд анхы болзоо амжилттай ахин уулзах найдвартай алаг цэцэгс амтат нобар анхны үнсэлт............ Их сургуулийн дурлал: Энэ үед хэнд ч сэтгэл санаа минь татагдаж байгаагүй юм. Ахлах ангийн дурлалынхаа эзэнтэй 2 курс хүртэлээ үерхсэн юмдаг. Даанч хэтэрхий их хар нь намайг өөрөөс нь холдуулсан юм даа.Ер нь Шижир гэдэг хувь өөрөө үнэнч зантай юм даа. Би хэзээ хэнийг ч хуурч байгаагүй. Зиак миний дурлалууд нэг иймэрхүү. Их ч юм шиг цөөхөн ч юм шиг.

Тэмдэглэл

by Шижир | 10:47 AM in | comments (0)

Сайн байна уу. Шинэ долоо хоног эхэллээ. Амралтын өдрүүдээр сайхан амарч алжаалаа тайлж чадсан биз дээ найзуудаа. Эрч хүч урам зоригтойгоор энэ долоо хоногыг өнгөрүүлээрээ. Юутай ч өнөө өглөө их эрт боссоныг хэлэхүү нэг сайхан урамтай сэрж байна. Ажиллаад л байдаг хэрэгээ. Өнгөрсөн долоо хоног миний хувьд бөөн л адал явдалаар онц сонирхолтой зүйлээр дүүрэн байх шив. Машинтай гэсэн найзууд маань бүгд аваар хийж асуудал дүүрэн байлаа. хар цагаан хэл амны аль нэг нь туссан байх гэж би хувьдаа үзээд байгаам. Таньдаг цагдаагийн удирдлагуудтай уулзаж асуудлуудыг нь гайгүй аргалж өнгөрөөх шив. Хууль дүрэм их чанга болжээ. Цагдаа нар ч ширүүн болж. Шууд эрхийг нь хасаад 111-т хийчиддэг болсон юм биш шүү найзуудаа согтуу, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй бол тэгээд захиргааны арга хэмжээ сонсоно гээд ойлгочих хэхэ. Доод тал нь 7 хоног АБСТ/албадан саатуулан баривчилах төв/ -д өдрийн өнгөрөөнө гэсэн үг. Би ч өөрөө жолоо барих эрхгүй л дээ хэхэ.../гэхдээ гайгүй./ өөрийнхөө өчнөөн мөргөлдсөн машинаа янзлуулав хэхэ. Хагас бүтэн сайнаар ёстой завгүй өнгөрсөн. Баахан уулзалт яриа хэлэлцээр гэх мэт л өнгөрлөө. JCI Монгол-н ерөнхийлөгчийн академи боллоо. Залуу хүн нийгмийн идэвхи санаачлагатай байж өөрийн гэсэн хувь нэмрээ хөгжил дэвшилд оруулж байх хэрэгтэй гэж би үздэг. Тийм дээ ч би JCI Монголын жинхэнэ гишүүн болж элсэн орсон юм. Хамгийн залуу гишүүн нь би байхаа... хэхэ Зиак тэгээд нам төрийн ажил гэж өнгөрсөн долоо хоног гүйлээ. Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлд орох гээд бүртгэлийн хураамж дэнчин барьцаа гээд бас хөөрхөн хэдэн төгрөг гаргалаа. Мөнгөн дүнг нь хэлээд яахав. За нэр дэвшигчийн үнэмлэхээ авчихаад өрсөлдөх хүмүүсээ судаллаа. УИХ гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайхан билэг, ТЕГ-дарга асан Т.Билэгт, Хан-Уул засаг дарга Ганхуяг, нөгөө айхтар тэмцэгч Батзандан, УИХ-д нэр дэвшээд байсан бас бус хумуустэй өрсөлдөөд 100 хувийн санал аваад гараад ирлээ. Хуралд оролцож байсан намын хорооны бүх гишүүд баяр хүргэж гар бариад л аяаяа бас сүртэй юм байлаа шүү. Залуу хүн гэдэг утгаар нь намайг дэмжсэн байх. Ардчилсан намын түүхэн дэхь хамгийн залуугаараа сонгогдсон нь би байхаа. Бизнес, компанийн маань ажил ч бас гайгүй явж байна. Нэг гайгүй ашигтай гэрээ хэлэлцээр байгуулахаар боллоо. Энэ долоо хоногт шинэ ажлынхаа шавийг тавина зиак тэгээд л өдөр хоног ээлжлэн өнгөрөх тусам хөгширч байгаа юм шиг санагдаад байхым даа.

Сийлбэр

by Шижир | 2:36 PM in | comments (0)

ҮНЭН БҮГДИЙГ ҮҮГЭЭР ТАЙЛБАРЛЬЯ ҮГ БҮРИЙГ НЬ АНХААРЧ УНШААРАЙ. Намайг зовоосон шаналалд өвдөг сөхрөөд ухмээр санагдаад Надад уягдсан сэтгэлийг чинь бодохоор ухмээргуй санагдаад Нар хуртэл надаас бусдыг дулаацуулаад байх шиг гомдол төрөөд Нар чамайг ахиж харахгуй гэж бардамнаж цамаан загнамаар Аз жаргал хажуугаар минь өнгөрчихөөд хэн нэгэн дээр оччихоод Азгуйгээр минь намайг дуудаж инээлдээд байх шиг санагдаад Хоёртэй нүүртэй ховч зантай түүнийг алмаар санагдсан ч Хорвоогийн дэнс хууль цаазнаас аймар аядаад, хонгор чамдаа амласанаа бодож, тэвчээд Хөөрхийг дарамталж хүслээ биелүүлсэн хүн болж буруутгагдаж суухдаа Хуурамчын дүр эсгэж худлаа инээхчээ аядаж нулимсаа нууж арччихаад Хуурмаг хорвоогийн энэ л жүжигт чиний бодлоор гол дурд нь тоглочихоод Надад итгэхгүй байгаа чамд гомдож үхмээр санагдаад. Гунигийн үрийг өөрөө тарьчихаад ургацаа уйлж хураахдаа Гомдомоор л байсан эзэн холбогдогч нь хэн болхыг мэдэхгуй болохоор харамсмаар санагдаад Солироод ч байх шиг согтоод ч байх шиг энэ бүгдийг бодохлоор инээмээр санагдаад

сэтгэл эмзэглэв.

by Шижир | 10:11 PM in | comments (1)

Хүний эрхэнд харийн нутагт Монголчууд маань дэлхий даяар тархан амьдарч байна. Албан бус мэдээгээр Англи Америк Япон Солонгос за тэгээд африк тивтэй нийлээд 200.000 гаран мянган Монголчууд аз төрж амьдран суудаг бололтой. Амьдрал хөөж харь оронд ажиллаж амьдарч байгаа, боловсрол хөөж сургууль соёлд суралцаж байгаа аан бүүр гадаад хүнтэй гэр бүл болоод иргэн нь болчихсон хүмүүс гээд хувь хувийн тус тусийн шалтгаантай. Харийн нутагт дасаагүй хоол, танихгүй хүмүүсийн дунд, мэдэхгүй танихгүй ёс заншил сэтгэлгээний дунд хэрхэн зовж шаналж бйана. Харийн нутагт мөрөөдөл хүртэл утгагүй байдаг. Байр, тэгээд нэмэх нь хэдэн төгрөг. Ингээд л болоо. Хорьж болдоггүй хорин насандаа хорвоод өөрийн хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн энэ л насандаа гадаад орныг зорьж 5-н жилийн дараа эргээд эх орондоо ирэхэд тэр хүн Монголд ажиллаж амьдрах чадваргүй болчихсон байдаг нь эмгэнэл. Тэр залуу сэтгэлийн зовиур шаналалтай өнгө мөнгөөс өөр бодох зүйлгүй ажиллаж. Амьдрал нь түүнд утгагүй санагдаж. Юуны төлөө зорьж тэмүүлж ажиллаж байгаагаа ойлгохоо байж. Эрүүл мэнд сэтгэл санааны асар их хохиролыг амсана. Монголдоо эргэж ирээд авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй санагддаг юм уу амьдарч байгаа орчин тойрноо голж сэтгэлд таалагдахгүй байгаа ч юм үү. хамгийн гол нь 5-н жилийн хугацаанд тэр хүн маш их зүйлээ алдаж байгаагаа явахаасаа өмнө ухаардаггүй нь харамсалтай. Асралт сайн хань, хайртай хүүхэд гэх зэргээсээ олон жилээр тусдаа байна гэдэг хүйтэн хөндий харьцааг л үүсгэж байдаг. Бие холдвол сэтгэл холддог гэдэг. Би Солонгост ажиллаж амьдардаг олон Монголчуудыг мэддэг бас таньдаг. Тэд маань Монголд очоод ямар амьдрал байх биш дээ. Үхэхдээ л ясаа очиж тавина даа гэж ярьдаг. Монгол ямар яс тавьдаг газар юм уу. Тэгээд одоо бараг үхсэн хүн болгод буян үйлдэж байна гэж суврага нэртэй шавар баримал босгодог болж. магадгүй хэдэн жилийн дараа Сувраган улс болох бий дээ. ирсэн ч эх орноо муулдаг ая яа яа Монол ёстой миа байнаа солонгост ийм тийм үнэхээр сайхан гэх мэтийн үгийг ах дүү нараасаа ч хүртэл зөндөө сонсож байлаа. Миний ээж 13-н жил Солонгост амьдарч байна. Аз жаргалтай байх ёстой миний хүүхэд нас ижийнхээ сэтгэлийг дагаж тэнд үлдсэн юм.Амьдрал хөөж нутгаасаа гарсан аргагүй л ажил гололгүй хийсэн хоёр идүүлж хоосон хонуулаагүй ээжтэйгээ олон ч жил уулзсангүй. Миний ээж бол үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн залуу нас, бие сэтгэлээ харамгүй зориулсан баатар. Элбэг дэлбэг хангалуун сайхан амьдралаар өсөөгүй ч хүү нь таниараа бахархаж явдаг. Идэх хоолгүй өмсөх хувцасгүй, хөдлүү алим гудамжнаас олж түүнийгээ амтархан идэж байх үедээ хүү нь энэ бүхнийг өөрчилнө өөрийнхөөрөө бүх зүйлийг босгоно гэж 13хан насандаа өөртөө амалж байсан юм. Айлын хашаанд хөлсний байшин, воганчикт амьдарч, өмсөх оймсгүй болоод ээж минь та өрийнхөө ороолтыг эвдэж хүүхдүүд бидэндээ оймс хийж өгч байсныг чинь хүртэл одоо болтол би үргэлж бодож санаж явдаг юм. Ороолтоороо хийж өгсөн оймс чинь дулаахан байсаан ээжээ. Би зорьж л байна зүтгэж л байна.Харин хүү нь бүхнийг эх орондоо бүтээн байгуулж, үр дүнгээ харж амьдарж өөрөөрөө бахархах сэтгэлээр дүүрэн байх болно. Бүхнийг босгочихоод нүүр бардам эхийгээ би эх оронд нь авчирах болно. Энийг би хийсэн юм шүү гэж 5-10н жилийн дараа үр хойч хүүхдэдээ өөрийн хийснийг гайхуулах юмтай байх болно.

Зиак юу байна даа андууд минь. Эгэл жирийн миний блогоор зочилж өөрийн зав цагаа зарцуулж байгаа эрхэм анд та бүхэндээ баярлалаа. Ойрдоо сэтгэл санаа нэг л тиймэрхүү. Эрч хүч алга энерги урам зориг алга. Шалтгаан нь уу ёстой бүү мэд. Сэтгэл санаа тавгүй, санаа зовсон бодсон эргэцүүлсэн эргэлзсэн тийм байдалтай байна. Эр улсын хооронд болсон яриаг эмэгтэйчүүдэд очоод хэлж л байдаг шалчигнасан зантай тэр залууг хараал идээсэй. Чөтгөр гэж. Миний хувьд өнгөрснөө биш ирээдүйг бодож төсөөлж өөдрөгөөр харж тэмүүлж зорьж явдаг. Хуучинтайгаа өнгөрсөнтөйгээ зууралдаад байдаггүй. Цаг хугацааны шалгарлаар энэ бүх зүйл ирсэн гэдэгт итгэдэг. Хүний зүрх сэтгэлээс нь бүхэл бүтэн 4-н жилийн амьдралынх дурсамжийг баллуурдаад арилгачиж чадахгүйгээс хойш би энийг тэвчээд л өнгөрдөг. Асуудал болгож мандуулахгүй л гэж. Үргэлж залгаж хамтдаа байхад мэндчилгээ илгээж, мессэж бичих зэргийг зүгээр харж суух миний тэвчээр хэзээ барагдах юм болоо.Магадгүй би тийм харамч юм уу. зөв бурууг чамаас хайгаагүй ч цөхөрч байна сэтгэл минь.

Хөдөлмөрийн зах зээл дээр диплом биш чадвар борлогдоно.Ер нь бол энэ миний оюутан залууст хэлэх дуртай миний үг. Тиймээс оюутан залуучуудын хувьд дипломон дээрхи дүнгээ гайгуй харагдуулчих гэсэн дүнгийн хөөцөлдөх биш өөртөө мэдлэг түүн дээрээ чадвар олж аваасай гэж боддог. Ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж байгаа төгссөн хүүхэд залуучууд маань их дээд сургуульд орж л байвал болоо мэт бодож төгсцгөөдөг бололтой. Их дээд сургуульд суралцаад л төгссөн бол өөрийнхөө амьдралыг сайхан болно гэж боддог байсан бололтой. Энэ бол өрөөсгөл ойлголт. Саяхны нэг судалгаа харж байхад монголд нийт суралцаж буй оюутны 184.000-д хүрсэн байна. Зөвхөн эдийн засгаар гэхэд 60, 70 мянга, хуулиар 40,50 оюутан суралцаж байна. Хууль зүйн мэргэжилээр сурч төгсөх монголын хөдөлмөрийн зах зээлийн багтаамж нь 3000. Эцсийн бүлэгт зах дээр ногоо зарж ажиллах байсан юм бол тэр дипломыг авах гэж хайран мөнгө цагаа алдах ямар хэрэг байв.гэтэл өнөөдөр зах зээлд маш олон төрлийн мэргэжил эрэлттэй байна. Манайд барилга барих хүн алга. Шаварчин будагчин гагнуурчих хийх хүн маш их хэрэгцээтэй болчихоод байна. Сайн асрагч сувилагч хэрэгтэй байна. гадны тусламжийн болон асрамжийн байгууллага өндөр цалин амлаад ч тэр нь олдохгүй байна шүү дээ. нэг диплом авчихаар л ажил амьдрал олддог юм шиг бодоод байгаам. Монголд 200-д их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. яг үнэндээ энэ чинь ямар ч мэргэжил олгохгүй газрууд. Хамгийн нарийн мэргэжилийн хичээлийнг самбар дээр шохойгоор зааж байна шүү дээ. 500.000 төгрөгөөр дээд мэргэжил гээчийг олж авна гэдэг бэрх. хүн суралцахад асар их техник эдийн засгийн бааз хэрэгтэй. Үүнд мөнгө бүүр хэрэгтэй. БҮр асар их мөнгө. би чхүртэл мөнгөний шалтгаанаас болж цаашид суралцаж чадахгүй байна. Энэгүйгээр самбар шохойгоор аргалж байгаа бол хулхи сургалт л болж таарна. Ингэхээр сургууль нь өөрөө худлаа луйврийн хулхи болоод байгаам. Энэ бол эрэлтээсээ хэд дахин ихэссэн боловсон хүчин зах зээл дээр нийлүүлэгдэж байна гэсэн үг. 1000 хүнтэй суурин газарт 10000ш талх нийлүүлээд байвал юу болох билээ. яг л үүн шиг ло боловсон хүчний бодлого явагдаж байна. энэ 10000-с 9000 нь өөр ажил хайна. өөр мэргэжилийн тэрийг мэдэхгүй чадахгүй учраас ажлын байран дээрээ гологдоно. Ер нь иймэрхүү байдлаар хийсэн сонголт нь тухайн хүнийг нийгэмд хэн ч биш болгож орхиод байгаам. Ер нь тэгээд миний бодлоор боловсрол гэдэг бол тухайн орчныхоо талаар зөв системтэй мэдлэгтэй өөрийн гэсэн үзэл бодолтой болоод гарахыг л хэлээд байгаам болов уу. яагаад нар манддаг салхи яагаад үүсдэг зэрэг наад захын байгалийн ойлголтоос эхлээд хүний нийгэм гэдэг чинь юу юм, нийгэмд өөрөө ямар байр суурьтай байх ёстой юм гэхчилэн явсаар зөв боловсон хооллох хүнтэй харьцах харьцаа хүртэл багтах байх. Хүн хүний нийгэмдээ хүн болдог учраас мэдээж ямар нэгэн хэмжээгээр боловсрол авч таарна. Боловсролыг мэргэжилээр ялгаж ойлгох хэрэгтэй. гарын уртай учраас тэр сийлбэр сайн хийдэг бол тэр боловсрол биш боловч боловсролтой сийлбэрчин болчихвол түүнээс нандин урлаг төрч магадгүй. Маш сайн хагалгаа хийдэг эмч байлаа гэж бодоход боловсрол гэхээсээ илүүтэй мэргэжил болов уу. Дээр үед нийгмийн язгууртан гаралтай хэсэг өндөр боловсролтой байсан. Тийм бололцоо бодит шаардлага нь ч байсан. ХХ зуунаас хүн төрөлхтөн хөгжлийн цоо шинэ эрэмбэд гарч ирсэн . Нийгмийн гарал давхаргаас үл шалтгаалаад хэн хүнд өндөр боловсролтой болох бололцоо нээгдсэн байна. Хүний нийгэмд хөдөлмөрийн хуваарь гэж нэг юм бий. Иймээс хүн болгон ямар нэг мэргэжил эзэмшдэг, үүнээс гадна бүх нийтэд ямар нэг хэмжээгээр боловсрол олгодог тогтоц бий болжээ. Үүнийг бид ерөнхий боловсрол нэрлээд байгаа шүү дээ. Хими математик физик гээд ерөнхийдөө хүний эргэн тойрон дахь ертөнцийн тухай анхдагч түвшингийн хэмжээний боловсролыг дунд сургуулиас авч байгаа. Сэтгүүлч хүнд математик нэг их хэрэг болохгүй байж магад. гэхдээ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэр бум хүн бүгдээрээ язгуур гаргах, Ньютоны хууль молекулийн тухай мэдлэгтэй байх хэрэгтэй. Эрин зуун ингэж шаардаж байна. Өндөр боловсрол гэдэг бол нийгэм дотор байдаг оюунлаг хүмүүст илүү хамааралтай юм болов уу. Дээд сургууль ч өндөр боловсрол олгож чадахгүй. Дээд сургууль голдуу мэргэжил олгодог, энэ нь нарийсахаараа мэргэшил болгож бйана. Харин нарийн тодорхой юманд мэргэшсэн дээр нь өндөр боловсролтой бол нийгэмд амьдрахад илүү дөхөм байх юм болов уу. Яг төдөн балл оноо авахаараа өндөр боловсролтойд тооцогдоно гэсэн нарийн хэмжүүр зааг байхгүй. Боловсрол нь системтэй мэдлэг олсон хүнд өөрөөс нь хамаарч буй болон тогтоно. Ямар мэргэжил эзэмшнээс үл хамааран хөгжмийн, бүжгийн, түүхийн, киноны, тооны хэлний тухай анхны ойлголтыг хүрээлэн буй орчин нийгэм тань таниас өдөр тутам нэхэн шаардаж байна. Эдгээр шаардлагыг биелүүлэх хэмжээний хүн та мөн үү. Харин нийгмийн цөөхөн хэсэг нь ийм өндөр боловсролтой болдог учир төрөлхийн авьяас гээч юмнаас бас л хамааралтай. Ер нь бурхан шудрага болохоос тэгш биш. Энэ хорвоогийн хүний хагас нь эмэгтэй. Эйнштэн, Ньютоныг зуун жилд нэг илгээдэг. Олонхи хүнд өөрт таалагдахгүй гоо сайхан царай зүсийг хайрласан байдаг. харин ерөнхий боловсол бол өнөөгийн эринд хүн болгоноос шаардах л ёстой зүйл. Манайд өндөр боловсролын талаар ярихаа больё гэхэд ерөнхий боловсролын түвшин ямар байгааг телевизийн АХА нэвтрүүлэг тодорхой харуулдаг. Хүн болгон чадвартай чадалтай болохыг хүсдэг. Энэ хүслээ л биелүүлээсэй. Бид бүхэн мэдлэг боловсрол чадвараар дутуу нэгнээ цааш нь түлхэх биш түүнд зөвлөн сургаж татаж авч цаашид хөгжиж дэвжихэд тусалдаг болоосой. Энэ бол бидний хүн төрөлхтнихөө өмнө хүлээсэн үүрэг гэж ойлгож явдаг болоосой. Хүн төрөлхтөн өөрийн хувь заяагаа гартаа атгаж төрсөн байдаг болохоос биш хэн нэгэнд ламын хэлсэн үгээр байдаггүй юм. Бидний мэдэж байгаа зүйл хязгаартай харин мэдэхгүй зүйл хязгааргүй байдаг. Тиймээ бид хөх толботой төрсөн хийморлог золбоолог монголчууд. Төв азийн зүрхэнд цохилох эрч хүч, Хүчирхэг монголыг хамтдаа бүтээцгээе залуусаа.

долларыг халья.

by Шижир | 11:20 AM in | comments (1)

Заик тэгэхээр нөгөө айхтар дэлхийн эдийн засгийн хямрал гэдэг чинь хамаг монгол хатан туул элэг зүрхнээсээ хайртай эх оронд чинь үр дүн нөлөөгөө өгч эхлээд байгаа нь ил болчихлоо. С.Баяр, Н.Энхбаяр нарт л мэдэгдэхгүй байгаа байх. Ер нь гадаад дотоод төлбөр тооцоог ноён ам доллараар гүйлгээ хийж байна гэдэг бол өнөөгийн энэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа долларын ханшын өөрчлөлтөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ буурна гэдэг ч бас ёстой нөгө сайхан үлгэр гээч нь болж байх шиг байна.Үлгэр цаашдаа ч үргэлжинэ. Долларын ханшийн өөрчлөлт гэнэтийн өсөлтөөс шалтгаалаад бинзен шатахуун, ууж идэх өмсөж зүүхээс эхлүүлээд л бүхий л зүйлийн үнэ нэмэгдэх болчихоод байна. Дэлхийн зах зээл дээр хямдарч байгаа нефть шатах тослох материалын үнэ буураад байхад монголд буурхгүй байна гээд үглээд байгаа нөхдүүдэд наад нефтээ бөгсөндөө чих гэж хэлэх л үлдээд байх шиг байна. Зарим эдийн засагч нар үүнийг тооцож үзээд л яримаар юм. Фенг шү С.Ганбаатар гэдэг дундуукийн ярилцлагыг өчигдөр Монгол телевизээр харлаа. Г.Занданшатар гишүүн түүнээс хамаагүй бодитой зүйл ярьж байна лээ. Энгийн жишээ авья. / Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дундаж компани./ 8- сард 1 ам доллар 1147 төгрөг байхад 200.000 ам доллараар гадаадаас бараа бүтээгдэхүүн татан авалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгж тухайн үед монгол төгрөгөөр 229400000 төгрөг төлж байсан байна. харин өнөөдрийн байдлаар 1445 байгаа үед 289000000 төгрөгөөр дээрхи урьд өмнө авч байсан бараа бүтээгдэхүүнээ татан авалт хийхээр болж таарч байна. зөрүү нь 59600000 төгрөг. Аймшигтай. Энэ ханшийн зөрүүнээс болж зүгээр л салхинд хийсгэж байгаа 59600000 төгрөгийг мэдээж таны худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн тус бүрийн нэгж үнэн дээр нэмж алдагдлаа нөхөх болно. хэн ч гэсэн зүгээр субботник хийгээд байхыг хүсэхгүй шүү дээ. Ямар СОЦ нийгэмд амьдарч байгаа биш. Ажилчид албан хаагчдийн нийгмийн даатгал татвар, урсгал зардал, үйл ажиллагааны зардал гэх зэрэг байгууллага тус бүрт байдаг бүхий л зүйл нэмэгдээд л байх болно. Өчигдөрийн байдлаар Голомт банкны нэг салбарт 1,250,000 ам доллар худалдан авах захиалга орж ирсэнээс зөвхөн 25.000 ам доллар л шийдэгдсэн. Хаа сайгүй доллар хомсдолын байдалтай болчихсон. Манайхан бүгдээрээ дотоод төлбөр тооцоон дээр аль болох доллараас ангижарч төгрөгөөр гүйлгээ хийдэг болмоор байна. Би хүртэл дөнгөж сая бүх харилцдаг байгууллагууд руугаа төгрөгөөр төлбөр тооцоогоо хийдэг больё гэсэн албан бичиг бичээд илгээчихлээ. Төгрөгөөр төлбөр тооцоо хийснээр ямар давуу талтай юм бэ гэж үү. Тэгвэл би тайлбарлаад өгье. 1. Ноён долларын дотоодын зах зээл дээрхи нийлүүлэлт нэмэгдэх болно. Эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч аливаа зүйлийн үнэ зах зээл тогтож байдаг учраас ханш нь буурна. 2. Их эзэн Чингис, эрэмгий баатар Сүхбаатарын зурагтай мөнгөн дэвсгэрт ханш нь чангарч бидний худалдан авах чадвар нэмэгдэнэ. 3. Бүүр хамгийн сайн үр дагавар нь бол мэдээж долларын ханшийн бууралтаас шалтгаалж таны бидний хэрэглэдэг шатахуун, идэж уух зүйлийн үнэ хүртэл буурна шүү дээ. Харин надад багаар бодоход 200.000.000 сая төгрөг байсан бол энэ хямралыг далимдуулаад сайхан хөрөнгө босгож байхгүй юу. Одоо ч зээлэх хүн байхгүй биз дээ. Ө.ШИЖИР

дза юу байцгаана андуудаа... Он гарсанаар хамгийн анхныхаа бичлэгийг хийж байна. бичье гэж бодож санаж явж байгаад ажил дээрээ очоод зууралдсаар байтал орой болчих юм. гэрт очоод сайхан амармаар байдаг. ер нь тэгээд их л ачаалалтай ажиллах юм өөө... ойрдоо нэг 2,3 н шинэ төсөл хэрэгжүүлчих гээд үзээд байна. Цаад гадаад талын хамтрагчаас их зүйл хамаараад байдаг.Үүнийг нэг бүтээчихээд эргээд харахад ч сайхан даа. ер нь бол би өөрийн хийж бүтээсэн зүйлээ эргэн харж түүгээрээ өөрөөрөө бахархах сэтгэлтэй байх дуртай. Хорин нэгэн настай мөртлөө 2хон хуудас намтартай байвал утгагүй биз дээ. энэ амьдралын утга учрыг ойлгоогүй, өөрийн ирээдүйн зорилгыг тодорхойлж чадаагүй нөхдүүд л тийм байдаг байх гэж боддогийн. ер нь тэгээд ажиглаад байхад манай зарим залуучууд их залхуу болж. Худал үнэн их сургууль төгссөн дипломтой.Тэгээд тэрийг гартаа авчихаарай сургууль төгссөний баяр гэж 9 сар болтол шоудана.Ажилчин ангид шилжээд хөдөлмөр эрхлье гэхээр олдож байгаа ажлын байраа голно. Ийм ажил хийх гэж би их сургууль төгссөн юм уу гэж дотроо бардамнана, уурлана. ажил олдохгүй болохоор ахиад мэргэжил дээшлүүлэх нэрээр хэдэн жил суралцана даа.Тэр хооронд хөөрхий эцэг эхийн мөнгө их бага хэмжээгээр урсаад л байна. Тэгээд төгсөөд ахиад л ажил хайна. Олдсон ажлын байраа голно. ийм ажил хийх гэж би дээд боловсрол эзэмшсэн юм уу гэж уурлана. дотроо ажил олгогчыг хараана. Намайг доромжилж байна гэх мэтийн зйүл ярина. Хөдөлмөрлөөд зүтгээд гараад ирсэн үе тэнгийн найзууддаа атаархана. элдвээр муу хэлнэ. Эмэгтэй бол тэрэнтэй унтаж хэвтэж байж дээшээ гарч ирсэн бөгсөө худалддаг янхан гэнэ. Эрэгтэй бол ялих ялихгуй шалтгаан хэлнэ. Тэгээд эцсийн эцэст хоосон толгойтой хонгио өвчтэй их сургууль төгссөн нэртэй залуу болно. Бүгд л нэг оффисст суухийн донтон, хүн захиран тушаах хоббитой нөхдүүд болоод төгсдөг юм шиг байгаам. Одоо Хөдөлмөрийн зах зээл диплом биш чадвар борлогддог болсон үе. Сая манайх би инженер авах гээд зар өглөө. сарын 500.000 цалинтай гэж. тэгсэн зэгсэн сайн боловсролтой залуучууд ирдэггүй. Сүүлдээ би бодлоо. үүний учир шалтгаан нь хувь хүндээ байна уу дээд боловсрол олгож байгаа их дээд сургууль даа байна уу гэж. Учрыг нь олох гэж явсан ч үгүй. тэгэс гээд орхичихсон. Нийт хүн амын 5 хувь нь аливаа нийгмийг чирж нуруун дээрээ үрч явдаг. Үүн шиг дээр дурдсан залуучууд шиг бүхнийг болгоно бүтээнэ хийж хэрэгжүүлнэ, сайхан ирээдүй баталгаатай амьдралыг босгоно гээд зүтгэж хөдөлмөрлөж яваа найз нөхдөөрөө би бахархдаг.Тэд өнөөдөр асуудлийн өмнө өвдөг сөрөхч суугаад ар гэр, эцэг эхээсээ тусламж гуйдаггүй гарах гарц шийдэх арга замыг гайхамшигтай олж өөрсдийн ажил төрөлдөө тусгаж авч явдаг. Би тэднээрээ бахархдаг. Ө.ШИЖИР